Хүндэт эцэг эхчүүд ээ!
Та бүхэнд энэ удаагийн зөвлөмжөө хүүхдийнхээ авъяасыг хэрхэн нээж, илрүүлэн хөгжүүлэх талаар өгч байна. Учир нь урлагийнхан , “Одууд” бүгд л хүүхэд наснаасаа л авъяасаа хөгжүүлж эхэлсэн байдаг.
Онцгой авьяас чадвартай хүүхдийг багаас нь нээж илрүүлснээр амжилтанд хүрэх өргөн боломж олгогдоно. Урлагт чиглүүлэн хөгжүүлэхэд багш, эцэг эхийн үүрэг их юмаа. Төрөлхөөс заяасан авьяас чадварыг нээхийн тулд хүүхдийг зоригжуулж үндэс суурийг нь бэлдэж өгөх хэрэгтэй.
Урлаг хүний сэтгэл зүйтэй шууд холбоотой. Урлагаар хүүхэд хичээллэснээр ямарч салбарт үе тэнгийнхнээсээ илүү ялгаатай өндөр төвшинтэй болдог.
Мөн сэтгэлийн сайн мэдрэмжийг хөгжүүлэх, сэтгэлийн дарамтгүй байх, өөртөө итгэх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй болох, цагийг үр ашиггүй өнгөрөөхгүй байх , шинэ найзын хүрээ өргөжих гэх мэт олон эерэг нөлөө үзүүлдэг.
Эцэг эхчүүд зөвхөн өөрсдийн албан шахалтаар чи дуучин бол, тийм хөгжим тоглож сур, бүжиглэж сур гэх мэт хүүхдээ албаддаг. Энэ нь маш буруу юм.Авьяасаа нээх нөхцөлийг л бүрдүүлэх хэрэгтэй. Бүрэг ичимхий хүүхдэд энэ нь маш сөрөг нөлөөтэй. Иймээс хүн өөрийн дуртай ажил мэргэжлээрээ чухал ололт амжилт гаргаж чаддаг гэсэн мэргэн үгийг мартаж болохгүй.