2011-04-01, 17:28

8-р ангийн сурагчдын монгол бичгийн хичээлийн бие даалтын даалгавар

8-р ангийн бодит чадвар номны 64-66-р хуудсанд буй монгол бичгэр бичсэн бичил эхүүдийг хуулж бичээд хөрвүүлэн үгсийг нүдлэн тогтоо. 


2011-04-01, 17:25

8-р ангийн сурагчдын уран зохиолын хичээлийн бие даалтын даалгавар

1.     Б.Лхагвасүрэн “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгийг цээжлэх

Дараах зохиолуудыг уншиж судлах

1.     С.Эрдэнэ “Өнчин янзага”

2.     Д.Мягмар “Үер” тууж

3.     Ч.Ойдов “Далан худалч” жүжиг


2011-04-01, 17:23

8-р ангийн сурагчдын бие даалтын даалгавар

 Ц.Олзвой  “Хэлц үг” номын 131-133-р хуудасны хэлц үгийг нүдлэн тогтоогоорой.


2011-03-30, 03:47

8-р ангийн сурагчдын бие даалтын даалгавар

А хувилбар

Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэ.

Таяг

Харандаагаар бичсэн энэ нэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ. Эдүгээ гучин насандаа уул захидлыг дахин уншаад, тэр өвөө хөлөө янгинан өвдөж , өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ.

Еэ илээ гэж! Нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой.

  1. Эхийн сэдвийг ол.

A. Таягны тух...

2011-03-30, 03:35

8-р ангийн сурагчдын бие даалтын даалгавар

Миний сайн шавь нар амралтынхаа хугацаанд эдгээр өгүүлбэрүүдийг өгүүлбэрийн гишүүнээр зурж тодорхойлж чаддаг болоод ирээрэй.

  1. Хамаг хэргийн учиг түүний хийсэнд тохогдоно.

  2. Насанбатаас хүрээний сонинг сонсож, цаг төрийн байдлын тухай ярилцав.

  3. Гэрэл нүдээ цавчлан, Эрдэнийг баярын нүдээр ширтэнэ.

  4. Хөхөө шувуу донгодсон хөвчийн цэнхэр уул байна.

  5. Нараар хорвоо инээхийн цагт таныгаа л дурсдаг шүү.

  6. Эдүгээ адууны бэлчээрээс гарч, олон цэнхэр уулыг давлаа.

  7. Эрдэмт хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг мэдэж байдаг.

  8. Тэр нэг өдөр хэрээ, харцага өндөглөж ...