2011-03-30,03:35

8-р ангийн сурагчдын бие даалтын даалгавар

Миний сайн шавь нар амралтынхаа хугацаанд эдгээр өгүүлбэрүүдийг өгүүлбэрийн гишүүнээр зурж тодорхойлж чаддаг болоод ирээрэй.

  1. Хамаг хэргийн учиг түүний хийсэнд тохогдоно.

  2. Насанбатаас хүрээний сонинг сонсож, цаг төрийн байдлын тухай ярилцав.

  3. Гэрэл нүдээ цавчлан, Эрдэнийг баярын нүдээр ширтэнэ.

  4. Хөхөө шувуу донгодсон хөвчийн цэнхэр уул байна.

  5. Нараар хорвоо инээхийн цагт таныгаа л дурсдаг шүү.

  6. Эдүгээ адууны бэлчээрээс гарч, олон цэнхэр уулыг давлаа.

  7. Эрдэмт хүн уулын оргил дээр гарсан хүн шиг хамаг юмны учрыг мэдэж байдаг.

  8. Тэр нэг өдөр хэрээ, харцага өндөглөж байхыг харж гэнэ.

  9. Хүмүүсээ бие биедээ хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла.

  10. Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ.

  11. Бид тэдний найр хийж байгаатай тааралдлаа.

  12. Буруу хэрэг хийснээсээ сая л нэг хагацлаа.

  13. Тэр ширээн дээр байснаас чи авсан юмуу?

  14. Багшийн заасныг би сайн ойлгосон.

  15. Намайг онц дүн авахад аав ээж минь их баярладаг.

  16. Тэргүүүн байр эзэлсэнд баяр хүргэе.

  17. Тамир , мөсөөр хучигдан, зарим газар нь хүйтэн харз жирэлзэн урсаж, хөх уур савсан манарна.

  18. Хамаг амьтны түүх хичнээн хувирсаар ирснийг та мэднэ шүү дээ.

  19. Цаашид энэ талаар сайн судалгаа хийхийг сануулав.

  20. Уул уулынхаа хормойг даран дотогшоо амьсгална.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)