8-р ангийн сурагчдын бие даалтын даалгавар
А хувилбар
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэ.
Таяг
Харандаагаар бичсэн энэ нэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ. Эдүгээ гучин насандаа уул захидлыг дахин уншаад, тэр өвөө хөлөө янгинан өвдөж , өвдгөөр хатгуулан суун тусахдаа ганц намайг л дурсаж шүү дээ.
Еэ илээ гэж! Нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой.
Эхийн сэдвийг ол.
A. Таягны тухай
B. Нутгийн өвөөгөө дурссан тухай
C. Хожимдсон ухаарлын тухай
D. Захидлын тухай
Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олж тэмдэглэ.
A. таяг, өвөө, хүрэн, гучин нас
B. хоёр жил, өвөө, таяг , захин
C. таяг,өвөө, захидал, хөл
D. намайг, өвөө, таяг, гучин нас
Эхийн гол санааг ол.
A.Хэнэггүй болгоомжгүй байх нь ахмад буурлуудаа гомдоодог төдийгүй алдаагаа хичнээн ойлгосон ч бүх юм ард хоцорсон байна,
B. Ахмад буурлаа хүндлэн хайрлаж , тэдний итгэлийг алдахгүй ядарсан цагт нь дэм үзүүлж байх хэрэгтэй.
C. Ахмад настнаа хайрлахгүй байх нь харуусал гомдлыг авчирдаг.
D. Настан буурлуудаа баярлуулах хэрэгтэй.
Эхийн утгад тохирох хэлцийг ол.
A. Нарны эртэд газар дөх,Насны залууд үйлс бүтээ.
B. Өөдлөхөд санах сэрэх, Уруудахад унтах идэх
C. Ахаа алд хүндэл , Дүүгээ дэлэм хүндэл.
D. Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Эхийн эрхин үйлдэгч нь..........болно.
A. таяг
B. захидал
C. би
D. хөл
Харандаагаар бичсэн энэ нэг захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ” гэсэн өгүүлбэрт хэдэн энгийн өгүүлбэр байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Дээрхи өгүүлбэрийн “харандаагаар” гэсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. өгүүлэгдэхүүн
B. шууд тусагдахуун
C. байц
D. шууд бус тусагдахуун
Өгүүлбэр нь тус бүрдээ эзэн үйлтэй байвал ….......... өгүүлбэр болно.
A. энгийн өгүүлбэр
B. хэлхэц өгүүлбэр
C. тусагдахуун гишүүн өгүүлбэр
D.хэллэг өгүүлбэр
Дараах өгүүлбэрт тонгоргох хувиргал хийсэн хэсгийг ол.
Харандаагаар бичсэн энэ захидлыг өвөө илгээжээ.
A. Өнгийн харандаагар бичсэн энэ нэг захидлыг нутгийн өвөө илгээжээ.
B. Энэ захидлыг өвөө илгээжээ.
C. Харандаагаар бичсэн энэ захидлыг өвөө илгээсэн байв.
D.Өвөө харандаагаар бичсэн энэ захидлыг илгээжээ.
Дараах өгүүлбэр нь.............. өгүүлбэр мөн.
Харандаагаар бичсэн энэ захидлыг өвөө илгээжээ.
A. Энгийн өгүүлбэр
B.Нийлмэл өгүүлбэр
C. Угсарсан нийлмэл өгүүлбэр
D.Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
Дараах өгүүлбэрийн онцлон тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл.
Харах нүдний хар цагаан нь хосолжээ.
A. дүрийн байц гишүүн өгүүлбэр
B. шалтгааны байц гишүүн өгүүлбэр
C. хамжсан тодотгол гишүүн өгллбэр
D.харьяаны тодотгол гишүүн өгүүлбэр
2 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг ол.
A. … энэ захидлыг өвөө илгээжээ.
B. ...захидлыг дахин уншаад
C. ...өвөө таяг захин
D. ...өвөө босож ирээд
Аль нь утгазүйжсэн холбоо үг болох вэ?
A. энэ нэг захидал
B. гучин нас
C. өөд болох
D.нутгийн өвөө
Үгсийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг ол.
A. харандаа,таяг, татаад,хором
B. бичсэн,илгээжээ, суун, өгдөг ч
C. нутгийн, хүрэн ,модон, янгинан
D. сайн,нэгэн, төдий л, заяагүй
Дараах үгсээс утгаараа буруу холбогдсоныг ол,
A. захидлыг унших
B. захидлыг бичих
C. захидлыг илгээх
D. захидлыг яарах
“миний бие” гэх хэллэгийн ойролцоо утгатай үгийг олж тэмдэглэ.
A. би
B. чи
C. та
D. хэн
Талархах утгатай хэллэгийг ол.
A. хохь чинь
B. алтаар урс.
C. өндөр болоорой.
D. зүгээр дээ
Алдаатай бичсэн үгийг ол.
A. өвдөгөөр
B. захидлыг
C. харандаагаар
D. таягийг
Бүгд нэрийн холбоо үг байгаа хэсгийг ол.
A. гал голомт, гар тосох
B. зар мэдээ, гэрлийн хурд
C. үлгэр ярих, тоо бодох
D. ном унших, гэрлийн хурд
Дараах үйл үгсийн дотроос чөлөөт буюу сэлгэцтэй холбоо үгийг ол.
A. зохион байгуул
B. цэлэлзэн урс
C. хүлээн ав
D. хянан шалга
Дараах холбоо үгсийн алинд нь хамтрахын тийн ялгалын нөхцөл байна вэ?
A. амжилттай суралцах
B. ухаантай хүүхэд
C. сүүтэй цай
D. багштай уулзах
Дараах хэсгийн алинд нь үйлийн одоо цагаар тодотгон холбох нөхцөлтэй үг байна вэ?
A. ажлаа дуусаагүй
B. ороо хураагаарай
C. шалаа угаая
D. алчуураа хатаасан
Үгийн бүтцээр зөв задалсныг ол.
A. үз-гд-0-х-д
B. үзэг-д-х-д
C. үз-гд-0-0-х-д
D.үзэгд-х-д
Үйлийн эрчимтэй үйлдэх байдлын нөхцөлтэй үг аль нь вэ?
A. сортосхий
B. цэлсхий
C. годосхий
D. бөхийсхий
Дараах цагийн нэрийн дотроос үгийн утгаараа ойролцоо биш үгийг ол.
A. эгнэгт
B. үүрд
C. мөнхөд
D. тогтмол
Дараах үйл үгсээс утгаараа өвөрмөц үгийг ол.
A. зур
B. зор
C.сийл
D. хүр
Дараах үүсмэл үгсийн бүтцийг ажиглан бусдасаа өвөрмөц үгийг ол.
A. эмч
B. домч
C. ховч
D. тогооч
Дараах чимэх үгсийн өгүүлбэрт тохиолдох байрыг ажиглан бусдаасаа өвөрмөц үгийг ол.
A. маш
B. биз
C. битгий
D. хага
“яваарай” гэсэн үгийн дараа чимэх үгсийн аль нь орж болох вэ?
A. даа
B. шүү
C. биз
D. юм
Нэрээс үйл үг бүтээх “-л” дагавар залгахад аль нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?
A. тус
B. цааз
C. тах
D.таг
Дараах үгсээс алдаатай бичсэн үгийг ол.
A. жаргалыг
B. буудлын
C. төлбөрийг
D. араатаны
Дараах үгсээс буруу бичсэн үгийг ол.
A. маллалаа
B. суллалаа
C. судаллаа
D. нүүдэллээ
Дараах үгсэд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад бусдаасаа өвөрмөц дүрмээр бичигдэх үгийг ол.
A. уулзвар
B. заавар
C. чадвар
D. бичвэр
Буруу бичсэн үгийг ол.
A. тургиж
B. шаагиж
C. харгиж
D. бодож
“нүд булаах” гэсэн хэлцтэй ойролцоо утгатай хэлцийг ол.
A. нүдээр олзол
B. нүд тайлах
C. нүдэнд тусах
D. нүд алдах
Дараах үгсийн дарааллыг ажиглан цэгийн оронд тохирохыг нь ол.
Ам авах, ам халах, ам өгөх....................
A. нүд тайлах
B. чих дэлсэх
C. магнай тэнийх
D.ам мурийх
“Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг …............” гэсэн хэлцийн цэгийн оронд тохирох үгийг ол.
A. дооглох
B. шоолох
C. Дооглох
D.Доромжлох
Монгол бичгээр богино эгшгийг уртаар тэмдэглэн бичдэг үгийг ол.
A. түл
B. хэл
C. нис
D.гол
“амьдралын” гэсэн үгийн язгуурыг зөв тодорхойл.
A.идэвхтэй үйл язгуур
B. идэвхтэй нэр язгуур
C. идэвхтэй дуурайх язгуур
D.идэвхгүй дүрслэх язгуур
В хувилбар
Эхийг уншаад дараах даалгаврыг гүйцэтгэ.
Билиг ухаанаа ирлэн байж бусдын зэрэгт хүрнэ.
Дэндүү ажиггүй омгорхог явж өнгөрөөдөг залуу идэр нас.
Залуу хүн идэрхэг
Залхуу нохой шүдэрхэг гэдэг. Залуу нас гэдэг тэр чигээрээ эдэлж чадаагүй боломж байдаг.Бид бүгдэрээ залуу насныхаа алдаанд төлөөс төлдөг учир нь залуу байхад цагйн үнэ цэнийг мэдэрдэггүй. Мөнх л залуугараа эцэг эхдээ эрхлэн жаргаж байх юм шиг боддог.
Айсуй цагтай өрсөн хийж бүтээхийн тулд:
Адуу мэт орой унтаж
Шувуу мэт эрт жиргэж бай
“Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг” гэсэн ардын үг байдаг.
Зүүдэн төдийхөн насыг эрдмийн мөр хөөж, хийж бүтээхийн их үйлд зориулах хэрэгтэй юм,
Залуу насандаа мэргэн ухааныг нөөцөлж авааарай.
Эхийн сэдвийг ол.
A. залуу насны тухай
B. залуудаа эрдэм сурах тухай
C. ухаалаг амьдрах тухай
D. хичээл зүтгэлийн тухай
Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг олж тэмдэглэ.
A. залуу нас , боломж , жаргах
B. адуу, шувуу, нойр, зүүдэн
C. алдаанд, цагтай, мэргэн, эрдмийн
D. залуу нас, боломж, алдаа, төлөөс, эрдэм
Эхийн гол санааг илэрхийлсэн өгүүлбэрийг ол.
A.Дэндүү ажиггүй омгорхог явж өнгөрөөдөг залуу идэр нас.
B. Адуу мэт орой унтаж
Шувуу мэт эрт жиргэж бай
C. Залуу нас гэдэг тэр чигээрээ эдэлж чадаагүй боломж байдаг.
D. Зүүдэн төдийхөн насыг эрдмийн мөр хөөж, хийж бүтээхийн их үйлд зориулах хэрэгтэй. Залуу насандаа мэргэн ухааныг нөөцөлж авааарай.
Эхийн утгад тохирох хэлцийг ол.
A. Нарны эртэд газар дөх,Насны залууд үйлс бүтээ.
B. Өөдлөхөд санах сэрэх, Уруудахад унтах идэх
C. Сайхан сэтгэлийн үзүүрт тос.
D. Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Эхийн гол санааг хэлцээр хураах нь …............хувиргал болно.
A. хураах
B. дэлгэрүүлэх
C. тонгоргох
D. салаалах
Эхийн эрхин үйлдэгч нь..........болно.
A. залуу нас
B. боломж
C. ухаан
D. залуу хүн
“ Зүүдэн төдийхөн насыг эрдмийн мөр хөөж, хийж бүтээхийн их үйлд зориулах хэрэгтэй.” гэсэн өгүүлбэрт хэдэн энгийн өгүүлбэр байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Дээрхи өгүүлбэрийн “эрдмийн” гэсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?
A. өгүүлэгдэхүүн
B. харьяаны тодотгол
C. байц
D. хамжсан тодотгол
Нэг эзний хийсэн олон үйлтэй өгүүлбэр байвал ….......... өгүүлбэр болно.
A. энгийн өгүүлбэр
B. хэлхэц өгүүлбэр
C. тусагдахуун гишүүн өгүүлбэр
D. хэллэг өгүүлбэр
Дараах өгүүлбэрт дэлгэрүүлэх хувиргал хийсэн хэсгийг ол.
Шувуу мэт жиргэж бай.
A. Жиргэж бай,шувуу мэт.
B. Шувуу шиг жиргэж бай.
C. Бяцхан хөөрхөн болжмор шувуу мэт эрт жиргэж бай.
D.Шувуу мэт жиргэж бай.
Дараах өгүүлбэр нь.............. өгүүлбэр мөн.
Адуу мэт орой унтаж
Шуву мэт эрт жиргэж бай.
A. Энгийн өгүүлбэр
B.Нийлмэл өгүүлбэр
C. Угсарсан нийлмэл өгүүлбэр
D.Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
Дараах өгүүлбэрийн онцлон тодруулсан хэсгийн бүтцийг тодорхойл.
Залуу нас гэдэг тэр чигээрээ эдэлж чадаагүй боломж байдаг.
A. дүрийн байц гишүүн өгүүлбэр
B. шалтгааны байц гишүүн өгүүлбэр
C. хамжсан тодотгол гишүүн өгллбэр
D.харьяаны тодотгол гишүүн өгүүлбэр
3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг ол.
A. …залуу нас боломж байдаг.
B. ...алдаанд төлөөс төлдөг.
C. ...адуу мэт орой унтаж...
D. ...залхуу нохой шүдэрхэггэдэг.
Аль нь бүхэлзүйжсэн холбоо үг болох вэ?
A. төлөөс төлдөг
B. залуу байхад
C. үнэ цэнэ
D. бид бүгдээрээ
Үгсийн аймгаар зөв бүлэглэсэн хэсгийг ол.
A. нас, боломж, эрт, үг
B. ухааныг, бардаг, идэр ,нохой
C. хүрнэ ,аваарай , хөөж ,бүтээхийн
D. айсуй ,цагийн ,боломж боддог
Дараах үгсээс утгаараа буруу холбогдсоныг ол,
A. залуу нас
B. залуу хүн
C. залуу харагдах
D. залуу боломж
агшин” гэдэг үгийн ойролцоо утгатай үг аль нь вэ?
A. мөч
B. хором
C. мөд
D. сая
Дараах холбоо үгсийг ажиглаад холбогдох арга бүтцээрээ бусдаасаа ялгаатай үгийг ол.
A. цагаан саарал морь
B. урт хар гэзэг
C. хотын залуу
D. улбар шар алчуур
Алдаатай бичсэн үгийг ол.
A эрдмийн
B. бүтээхийн
C. ухаанаа
D. нойрийг
Бүгд үйлийн холбоо үг байгаа хэсгийг ол.
A. залуу нас ,боломж байдаг
B. үнэ цэнэ ,эцэг эх
C. цагтай өрсөн, бүтээхийн үйл
D. төлөөс төлдөг, эрт жиргэх
Дараах үйл үгсийн дотроос чөлөөт буюу сэлгэцтэй холбоо үгийг ол.
A. зохион байгуул
B. цэлэлзэн урс
C. хүлээн ав
D. хянан шалга
Дараах холбоо үгсийн алинд нь заахын тийн ялгалын нөхцөл байна вэ?
A. бодлого бодох
B. хүн ирэх
C. сүүгээр мялаах
D. багш заах
Дараах хэсгийн алинд нь үйлийн одоо цагаар тодотгон холбох нөхцөлтэй үг байна вэ?
A. ажлаа дуусаагүй
B. ороо хураагаарай
C. шалаа угаая
D. алчуураа хатаасан
Үгийн бүтцээр зөв задалсныг ол.
A. ми-ний
B. ми-0-ий
C. би-ий
D.би-ний
Үйлийн эрчимтэй үйлдэх байдлын нөхцөлтэй үг аль нь вэ?
A. годосхий
B. бултасхий
C. явсхий
D. арзасхий
Дараах үгсийн дотроос төрөл биш үгийг ол.
A. сурлага
B. суурин
C. сургууль
D. сурамгай
Дараах үйл үгсээс утгаараа өвөрмөц үгийг ол.
A. шарла
B. үз
C.сэтгэ
D. хар
Дараах үүсмэл үгсийн бүтцийг ажиглан бусдаасаа өвөрмөц үгийг ол.
A. эмч
B. домч
C. ховч
D. тогооч
Дараах чимэх үгсийн өгүүлбэрт тохиолдох байрыг ажиглан бусдаасаа өвөрмөц үгийг ол.
A. шүү
B. биз
C. юм
D. хага
“бодоорой” гэсэн үгийн дараа чимэх үгсийн аль нь орж болох вэ?
A. доо
B. шүү
C. биз
D. юм
Нэрээс үйл үг бүтээх “-л” дагавар залгахад аль нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?
A. цоо
B. цааз
C. цэцэг
D.тал
Дараах үгсээс алдаатай бичсэн үгийг ол.
A. харьцгаа
B. үзцгээ
C. сонсоцгоо
D. гарцгаа
Дараах үгсээс буруу бичсэн үгийг ол.
A. нүүдэллэлээ
B. суллалаа
C. маллалаа
D. судаллалаа
Дараах үгсэд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад бусдаасаа өвөрмөц дүрмээр бичигдэх үгийг ол.
A. нуу
B. сана
C. уна
D. мана
Буруу бичсэн үгийг ол.
A. сэхээтний
B. ажилтны
C. үндэстэний
D. амьтны
“чихгүй толгой” гэсэн хэлцтэй эсрэг утгатай хэлцийг ол.
A. гар цайлгах
B. цагаандаа гарах
C. зөөлөн чихтэй
D. буруу ишилсэн сүх шиг
Дараах жагсаалтанд үл тохирохыг нь ол.
A. хар элгийн
B. элэг идэх
C. элэг хөших
D. элэг эмтрэх
“Санаа нь дэлхий, сачий нь …............” гэсэн хэлцийн цэгийн оронд тохирох үгийг ол.
A. арслан
B. бар
C. мэлхий
D.сармагчин
Монгол бичгээр богино эгшгийг уртаар тэмдэглэн бичдэг үгийг ол.
A. дэл
B. хэл
C. бал
D.гол