2011-03-20,17:03

Таны хүүхэд зожиг ганцаардмал байхыг хүсэхгүй бол үүнийг уншаарай.

Хүүхэдтэй багаас нь арай том хүн болсон юм шиг харьцаж, ярьж цугтаа тоглож, ярьсан яриаг нь анхааралтай сонсож байгаарай. Би өөрөө эцэг эхтэйгээ тэгэж их харьцаж тоглож байгаагүй, одоо би өөрийнхөө талаар их юм бодож ном товхимол сайн уншиж, өөрийнхөө талаар их эргэцүүлж бодоод энэхүү мэдлэгийг хуваалцахаар боллоо.
Одоо би 23 тай, найз бүсгүйгүй ганц бие, зожиг, дуу шуу муутай, ер нь их ганцаардмал.Доороо 3 дүүтэй ч гэсэн тэдэнтэйгээ тийм ч сайн харилцаатай биш, гэртээ харих ер нь дургүй. Миний ганц хань болж байгаа зүйл гэвэл интернэт..
Хэрэв та ээж аав бол үүнийг уншаад нэгийг бодно биз дээ.

Таныг хүндэтгэсэн <Э> 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)