Хүүхдийн хөгжилд эцэг эх , олон нийтийн оролцоо
БСШУЯ–ны сайдын 2007 оны 17-р тушаалаар
“ Хүүхдийн хөгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн боловсролын байгууллагаас баримтлах чиглэл”-ийг баталсан билээ.Энэхүү чиглэлд “Гэр бүлийн оролцоо гэдэгт эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нар хамтран гэрт болон сургууль дээр хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бэхжүүлэх үйл ажиллагаа” хэмээн томъёолж, эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын эрхийг дор дурдсанаар зааж өгсөн.
Үүнд:
• Үйлчлүүлэгч байх: Тухайн байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох
• Дэмжигч байх: Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх
• Сайн дурын туслагч байх: Багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх
• Зөвлөгч байх: Үр ашиг, хэрэгцээний талаар мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх бололцоо олгох
• Суралцагч байх: Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний суралцахад зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх
• Мэдээллийн эх сурвалж байх: Эцэг эх нь өөрийн хүүхдийн талаар мэдээллийн хамгийн сайн эх сурвалж болж чадах тул хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх багшид тус болох мэдээллийг байнга өгч байх нөхцөлийг бүрдүүлэх гэж заасан байдаг.