Онч мэргэн үгсээс
Цаг хугацаа бол илүү ухаантай боловсролтой төгс болохын төлөө бидэнд өгөгдсөн асар үнэт бэлэг юм.
Томас Манн
Өтөлсөн хойноо залуу насаа дэмий үрж дээ гэж биеэ зэмлэхгүйн тулд цагийг үргэлж ашигла.
Жованни Бокаччо
Цагийг олж сонгох нь цаг хэмнэнэ гэсэн үг.
Цагаа олоогүй хийгдсэн зүйл бол дэмий хийгдсэн үр дүнгүй ажил.
Фрекен Бэкон
Хэн цаг хугацааны үнэ цэнийг эс мэднэ,тэр алдар хүндийг хүртэх хувьгүй төрсөн гэнэ.
Вовенарг
Завгүй байхыг хүсвэл юуг ч битгий хий.
Антон Чехов
Хэрэв чи яарахгүй юм бол бүх зүйлийг тод зөв харах болно.
Яарсан хүн урд ажлаа ухаангүй сохроор хийдэг.
Тим Ливий
Чөлөөт цагаа ухаалгаар ашиглана гэдэг нь хувийн соёлын дээд шат мөн.
Бертран Расси
Завгүй явдаг хүмүүс үндсэндээ юуг ч бүтээдэггүй.
Лихтенбург
Дундаж хүн цагийг хэрхэн нөгцөөхөө л бодож явдаг авьяастай хүн ашиглахыг чармайдаг.
Шопенхауэр
Юуг ч маргааш гэж хойш нь бүү тавь. Цагийн үнэ цэнийг мэддэг хүний амжилтын нууц нь энэ.
Эдуард Лабуле
Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй.
Жан Поль
Ухаантай цэцэн явъя гэвэл нэг үг ч олз.
Д.Равжаа
Ухаантай хүн урт чихтэй , богино хэлтэй.
/Герман ардын зүйр үг/
Ашигтай үнэнийг ахин дахин ярьж байх хэрэгтэй.
П.Бауст
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн , утга агуу болно.
Марк Твен
Хүний зүрхийг үгээр дулаацуулна.
А.С.Пушкин
Ухаан муу хүн учирсан бүхний үгийг дагадаг.
Гераклет
Нэг хэлэхийн өмнө хоёр дахин бодвол хоёр дахин илүүг хэлж чадна.
Т.Пейн
Үнэн мэт санагдах худал үг бий
Нөхөр мэт загнах хулгайч хүн бий.
/казак ардын зүйр үг/
Бодолгүй ярих шагайлгүй буудах
/Орос ардын зүйр үг/
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон.
Д.Нацагдорж
Яаж ч гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй
Ямар ч ном , олон хэл сурлаа гэсэн
Яруу сайхан монгол хэлээ мартаж болохгүй.
Р.Чойном
Өнгөт ертөнц дээр сайхан газар олно бий
Өлгий нутгаас минь сайхан газар үгүй
Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий
Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл үгүй.
Б.Ренчин
Эрдэнэт хүний биеийг олж төрсөн хэнд ч эх хэл гэдэг бол ид шидэт түлхүүр мөн.
Ц.Сүхбаатар
Эх хэлээ хайрлацгаа... Энэ маань өвөг дээдсээс бидэнд үлдсэн цул эрдэнэ , баялаг юм. Энэхүү хүчит зэвсгийг хүндэтгэн хэрэглэ. Чадвартай эзэмшвэл гайхамшгийг бүтээнэ шүү.
И.С.Тургенев
Хэлний гэм толгойд...
Сайхан инээд санаа сэтгэлийг ариусгадаг.